УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлэхээс хэдхэн хоногийн өмнө хоригдсон. Иймээс түүний гэр бүлийнхэн Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааг үргэлжлүүлсэн ч ялагдал хүлээсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт анхан шатны шүүхээс ял оноосон байдаг.
Тодруулбал, анхан шатны шүүхээс түүнд 5.5 жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан юм.
Улмаар давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бол Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг багасгаж. нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял болгон өөрчилсөн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон ялын хугацаа энэ долоо хоногт дуусгавар болж, суллагдахаар болжээ.
Энэ талаар албаныхнаас тодруулахад "УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг маргааш суллана гэдэг ташаа мэдээлэл. Гэхдээ энэ долоо хоногийн сүүлчээр түүнийг суллах шийдвэр гарсан" гэх тайлбарыг өглөө.
0 0
Н.Номтойбаярыг долоо хоногийн сүүлээр суллана |
|