Согтуурсан эмэгтэйчүүд цахилгаан шатанд гацсан байсныг эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

2021-03-12,   648

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Залуус” хорооллын 48/В дүгээр байрны 4 давхар цахилгаан шат гацаж, хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 01:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан. 

Дуудлагын дагуу нйслэлийн аврах анги-105-ын алба хаагчид 8.5 км замыг туулан 01:50 цагт очиж, тус байрны 4 дүгээр давхарт цахилгаан шат гацаж, дотор нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Я /37 настай, эмэгтэй, согтуу/, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат иргэн Б /35 настай, эмэгтэй, согтуу/ нар түгжигдсэн байсныг эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.


Согтуурсан эмэгтэйчүүд цахилгаан шатанд гацсан байсныг эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0