Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г энэ сарын 28-ны орой тус ангид алба хааж байсан байлдагчийг зодож хүнд гэмтээсэн. Түүнийг байлдагчийн биеийн байдал хүнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч харамсалтайгаар нас баржээ.
Харамсалтай үйл явдалтай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэгтэй холбогдоход “Цэргийн нас барсан шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээнд оруулах гэж байна. Цэрэг зодсон офицерт хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэлээ
0 0
С.Дашзэвэг: Цэрэг зодсон офицерт хуулийн хариуцлага хүлээлгэнэ |
|