Нэр бүхий 13 өмгөөлөгчөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг хүссэн байдаг.
Тэгвэл тус асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материалыг улсын нууцаас гаргахаар болсон байна.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн” гэж мэдэгдлээ.
0 0
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг УЛСЫН НУУЦААС гаргахаар шийдвэрлэлээ |
|