Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Модон завод” гэдэг газраас тус сумын харьяат 53 настай эмэгтэй Р усанд яваад сураггүй болсон.
Тухайн үед аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн хоёр бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг тус багийн Модон завод гэдэг газраас “Ерөөгийн гүүр”гэдэг газар хүртэл завиар 50 км-т, 2 дугаар бүлэг голын эрэг дагуу явганаар 50 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 18:15 цагт эрлийн ажиллагаа зогсоосон байдаг.
Тэгвэл өнгөрсөн сарын 30-ны өдрийн 18:11 цагт Ерөө сумын экологийн цагдаагийн байцаагч "Ерөө сумаас зүүн урд зүгт 70 км зайд “Цагаантохой” гэдэг газарт голд цогцос байна" гэсэн мэдээллийг өгчээ. Уг мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 03.31-ний өдрийн 05:30 цагаас хөдөлгөөн үйлдэж 08:47 цагт очиж Ерөө голын мөсөнд наалдаж хөлдсөн иргэн Р-ийн цогцсыг 10:46 цагт гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
0 0
Өнгөрсөн оны 11 дүгээр сард усанд яваад сураггүй болсон эмэгтэйн цогцсыг олжээ |
|