Шадар сайд С.Амарсайханы хадам аав, ээж хоёр нь коронавируст халдвараар өвдөж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин тэдний сахиураар Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ рүү буюу халдварын "Улаан бүс" рүү орсон ч нэг хоноод эмнэлгээс гарсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна.
Учир нь ХӨСҮТ-ийн "Улаан бүс" нь хамгийн их эрсдэл өндөртэй. Гэтэл ийнхүү дураараа орж гарч байгаа нь холбогдох дүрэм журмыг зөрчсөн үү гэх үү асуулт урган гараад байна.
Үүнд өчигдөр Шадар сайд "Халдвар хамгааллын дэглэмээ барьж, ямар нэгэн зөрчил гаргаагүй учраас эрсдэл байхгүй. Сахиураар очсон. Өөрөө вакцин хийлгэж урвал өгсөн учраас буцаж тусгаарлагдсан. Шинжилгээ өгөөд хариу сөрөг гарсан учраас ХӨСҮТ-тэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй" гэлээ.
0 0
Шадар сайд С.Амарсайханы эхнэр хязгаарлалтын дэглэм зөрчсөн үү? |
|