Шахмал түлш өнөөдрөөс 3750₮ худалдаалагдана

2021-04-01,   644

Монгол Улсын Засгийн газрын 200 дугаар тогтоол гарч гэр хорооллын айл өрхүүдийг ахуйн хэрэгцээнд хэрэглэх сайжруулсан шахмал түлшний үнийг дөрөвдүгээр сарын 1-н хүртэл 75 хувь буюу 937.5 төгрөг болгон хямдруулсан билээ. Үнийн хямдралтай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд түлшний эрэлт өсч борлуулалтын цэгүүд дэх ачаалал эрс нэмэгдэж, иргэдийн дунд багагүй бухимдал үүссэн. Усны тэрэг, машинтай урт дараалал үүсгэсэн байдал өчигдөр хаа сайгүй байсан. Үүнийг "Тавантолгой түлш ХХК түлшээ үйлдвэрлэхгүй байна, нийлүүлэхгүй байна" гэх бодит бус шүүмжлэл гарсан. Тэгвэл өнөөдөр түлшний үнэ нэг уут нь 3750₮ буюу үндсэн үнэд шилжсэн энэ үед борлуулалтын цэгээс түлш худалдан авч байгаа иргэн байхгүйг борлуулагч нар ярьж байна.
 
 
 
 

0 0
Шахмал түлш өнөөдрөөс 3750₮ худалдаалагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0