Өнөөдрийн байдлаар 62900 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна

2021-03-12,   340

Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхлэн 15 дахь хоногтоо зохион байгуулагдаж байна. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамруулж, үйл ажиллагаа 10 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн.

Харин энэ сарын 9-ний өдрөөс эхлэн бусад салбарын ажилтнуудыг хамруулах үйл ажиллагааг эхлүүлж өнөөдрийн байдлаар, нийт 62900 орчим хүнийг дархлаажуулалтад хамруулаад байгаа аж. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 44 цэг, 96 багт 600 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна.


Өнөөдрийн байдлаар 62900 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0