Нийслэлийн СХД-ийн "Баруун салаа орчмын гэр хорооллын гудамжинд өлгийтэй хүүхэд байна" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 10-нд ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиход 51 см урттай эрэгтэй хүүхдийн цогцсыг хаясан байсан гэх мэдээллийг хүргэсэн.
Хэргийн газраас нярайг гудамжинд орхисон байж болзошгүй эмэгтэй хүний гэрийн халадыг хураан авч, шинжилгээнд явуулж, эхийг эрэн сурвалжилж эхэлсэн юм. Улмаар уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 20 настай М-ийг олж тогтоосон байна. М нь энэ сарын 7-ны өдөр эрүүл саруул 51 см өндөр 2,6 кг хүү төрүүлсэн байж. Ингээд эмнэлэг нэг хоноод гарсны дараа дээрх гудамжинд хүүхдээ хаясан байж болзошгүй байгаа аж.
Хуулийн хариуцлага:
Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дэх хэсэгт зааснаар "Хүнийг санаатай алах" зүйл ангиуд нь 15-18 жилийн хорих ял оноох хуулийн заалттай байдаг.
Дөнгөж төрсөн нярайг гудамжид хаясан эхэд 18 хүртэл жил хорих ял оноох уу? |
|