Эрүүл мэндийн яамнаас гаргасан 28 хоногийн хөл хорионы саналыг УОК-ын Шуурхай ажлын хэсэг хэлэлцэж дэмжээгүй.
Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ дэд захирал Э.Тэмүүлэн "Халдвар цочир нэмэгдэж байгаа учраас үйлчилгээний газрын ажиллах цагийг богиносгох, 10-ээс дээш хүн цугларуулахгүй байх, фитнесс, караоке, цэнгээний газрын үйл ажиллагааг 14-21 хоногоор түр зогсоох санал хүргэсэн байгаа.
Ард, олон нийтээс дэглэмээ барих, олон хүнтэй газраас зайлсхийх, орчны агаараа нэг цаг тутамд сэлгэж хувийн ариун цэврээ сайтар сахихыг салбараа төлөөлөн хичээнгүйлэн хүсч байна" гэлээ.
ЭМЯ-аас фитнесс, караоке, цэнгээний газрын үйл ажиллагааг 14-21 хоногоор түр зогсоох санал хүргүүлжээ |
|