Нийгмийн сүлжээнд "Хөдөөний айл" нэртэй блогоороо танигдсан гэр бүл болох Ерөөлтүвшингийн Ховд аймаг руу нүүжээ.
Ховд аймаг бол олон ястны өлгийн нутаг гэдгээрээ алдартай. Иймээс тэд Монголынхоо өв соёлыг сайн сайхнаар нь харуулсан контентууд хийхээр төлөвлөж Ховд нутагт суурьшихаар болсон байна. Энэ шийдвэрийг гэр бүлээрээ удаан ярилцаж гаргасан гэдгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ингээд тэдний гэр бүл өнөөдөр Ховд аймагт нүүж очсон байна.
"Хөдөөний айл" Ховд аймаг руу нүүжээ |
|