Харүмафүжи Д.Бямбадорж магистрын зэрэгтэй болжээ

2021-03-13,   457

Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Японы  Жосай олон улсын их сургуулийн аспирантурыг төгсөж, магистрын зэрэг хамгаалжээ.

Түүний хувьд Жосай олон улсын их сургуулийн аспирантурын ангид өнгөрсөн 2019 оноос эхлэн Олон улсын удирдлага мэргэжлээр суралцаж эхэлсэн юм. 

Сонирхуулахад, Ёкозүна цолтой байсан бөх их сургуулийн аспирантурт сурч байсан түүх байдаггүй аж. 


Харүмафүжи Д.Бямбадорж магистрын зэрэгтэй болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0