Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж эхэллээ

2021-03-13,   468

Өнөөдөр өдрийн 14 цагийн байдлаар Баян-Өлгийн аймгийн Өлгий хотод салхины хурд түр зуур 20 м/с, Ногооннуур суманд түр зуур 26 м/с хүрч хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж байна. 

 Цаг уур орчны шинжилгээний газраас ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ БОЛОН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА. 

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө  Увсын зүүн, Ховд, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Завханы нутгаар, 14-ний өдөр Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь,  Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана.

 Мөн энэ үеэр зарим газраар хур тунадас, нойтон цас орж, өмнөх хоногоосоо 15-20 градусаар эрс хүйтрэх тул замд хальтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгож, хайрагдах нөхцөл үүсэж байгаа тул малаа холын бэлчээрт явуулахгүй байх, хол замд гарахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг  онцгойлон анхааруулж байна. 
 

 


Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0