Улсын Онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Шадар сайд С.Амарсайхан "Нийслэлийн хэмжээнд ирэх даваа гараг буюу энэ сарын 15-наас эхлэн 14 хоногийн хугацаанд улбар шар түвшинд шилжиж ажиллана. Энэ хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг мөн ижил хугацаанд хязгаарлаж байна" гэлээ.
Тодруулбал, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 15-аас буюу даваа гарагаас эхлэн 14 хоног хязгаарлана.
Хотоос орох гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-ны өдрөөс хязгаарлана |
|