Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Архангай, Баянхонгор, Төв, Завхан, Булган, Ховд, Увс аймгуудад иргэд цасанд суусан, сураггүй алга болсон дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Нийт 40 гаруй суманд 538 хүн төөрч сураггүй алга болсон гэх дуудлага мэдээллийг дагуу Онцгой байлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж байна. Цасан болон шороон шуурганы улмаас алга болсон 371 хүнийг эсэн мэнд олсон бол хоёр хүн энджээ. Одоогоор 167 хүнийг эрэн хайж байгаа гэх мэдээллийг өглөө.
Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас хоёр хүн энджээ |
|