Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас дөрвөн сумын зургаан иргэний амь эрсдээд байгаа тухай мэдээллээ. Аймгийн онцгой байдлын алба хаагч нар 24 цагаар эрэн хайх ажиллагаа явуулж байна. Нийт 455 хүн сураггүй алга болсон байна.
Одоогоор 17 хүнийг эрэн хайж байгаа аж.
Дундговь аймагт болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 6 хүний амь эрстжээ |
|