"Монголика" тусгаарлах байранд 70 настай эмэгтэй нас баржээ

2021-03-15,   454

Тусгаарлагдах байранд тусгаарлагдаж байсан нэг иргэн нас барсан талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өглөө. 

Тэрбээр "Төв аймагт оршин суудаг батлагдсан тохиолдлын ойрын хавтал болох 70 настай эмэгтэй "Монголика" тусгаарлагдах байранд энэ сарын 11-нд ирж тусгаарлагдсан. 12-нд шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Тусгаарлах байранд ирэх үед СЭМҮТ-ээс хүн ирж үзээд "Хөнгөн хэлбэрийн ой тогтоолт алдагдалттай, хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй" гэсэн гэсэн онош тавьсан. Өдөрт 4-5 удаа эмч тогтмол үзлэг хийж байсан. Өчигдөр гэнэт нас барсан. Урьчдилсан дүгнэлтээр нас барсан шалтгаан нь суурь өвчин байх магадлалтай гэж гарсан" гэлээ.


"Монголика" тусгаарлах байранд 70 настай эмэгтэй нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0