Өнгөрсөн амралтын өдрүүдээр Дундговь, Говьсүмбэр аймгуудад хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас эрдэнэт хүний амь эрсдэж, олон тооны айл өрх орон гэргүй болсон, сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа одоо ч үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн С.Батболд байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас хүний амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсанд гүн эмгэнэл илэрхийлж, орон гэргүй болсон иргэдийг гэр, эд материал олгох, гамшигт өртсөн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх, сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааны зардал зэрэгт хувиасаа 200 сая төгрөг хандивлах болсон байна.
С.Батболд эмгэнэл илэрхийлж, Дундговь, Говьсүмбэр аймгуудад 200 сая төгрөгийн хандив өргөнө |
|