"Оюутолгой" ХХК-ийн ажилчдаас шинжилгээ авахаар СОС Медика Монголиа эмнэлгийн хоёр ажилтнаас халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээллийг хүргэж байсан.
Тэгвэл нэг хүнийн шинжилгээ эерэг гарсан байна. Тухайн иргэнийг Улаанбаатарт авчирч, эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа юм. Мөн ойрын хавьтлын 20 орчим хүнийг Ханбогд суманд тусгаарлан, хариу арга хэмжээг авч байгаа аж.
Оюутолгой ХХК-д батлагдсан тохиолдлыг Улаанбаатарт авчирсан байна |
|