Сүхбаатар аймгийн Уулбаян сум Баян багийн “Дөрвөлж” хорооллын 4 дүгээр гудамжинд иргэн Б нь энэ сарын 14-ний өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарынг 15-ны өдрийн 11:05 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Уулбаян сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Б /31 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. 03.16-ны өдрийн 06:25 цагт эхлүүлсэн.
Сураггүй болсон сэтгэцийн эмгэгтэй эрэгтэйг эрэн хайж байна |
|